Энэ хичээлээр оюутан цөмийн реактор дэх цөмийн гинжин урвал, нейтроны баланс, критик байдал, реактивити түүнийг хянах аргуудтай танилцана. Нейтроны удаашрал, нейтроны харимхай сарнил, энергийн логарифм декремент, сарнилын өнцөгийн дундаж косинус, летарги, удаашралын нягт, нүүлтийн урт, нейтроны шилжилт, диффузийн коффициент, урт, резнанс шингээлт, нейтроны термализаци, реакторын кинетик, хяналтын саваа, рективитийн температурын эффект, температурын коэффициент, хуваагдлын бүтээгдэхүүний кесон, самарын хордолт зэргийг судална.