Энэхүү хичээлээр цөмийн эрчим хүчний системд энерги хэрхэн хувирдаг, хуваагдлын реакторын дизайн, реакторын голомтын болон станцын бүрэлдэхүүн хэсгүүдийн дулааны гидравликийн болон хийцийн анализын талаар авч үзнэ. Реакторын физик, дулааны динамик, шингэний урсгал, дулаан дамжууллын үндсэн зарчмыг ашиглан оюутнууд ЦЦС-ийн инженерийн дизайн хийнэ. Хөнгөн усан реакторын технологи, цөмийн түлшний дулааны хязгаар, хөргүүрийн дулааны гидравликийн шинж чанар, станцын термодинамикийн талаар онцлон судална.