Цөмийн цацраг бодистой харилцан үйлчлэхэд явагдах физик үзэгдлүүд: атом молекулууд өдөөгдөх, ионжих, цөмийн урвал явагдах; Химийн процесс: химийн холбоос тасрах, радиолиз, шинэ холбоос үүсэх; Биологийн процессууд: ионжуулагч цацрагийн эс, эд эсэд үзүүлэх нөлөө, генетикийн өөрчлөлт, мутаци; Ионжуулагч цацрагийн шингэх үед явагдах анхдагч процессууд, цацрагийн тун ба биологийн эффект, макро-молекулд учруулах цацрагийн шууд ба шууд бус нөлөө, амьд организмын эсийн бүтэц, генетикийн тухай ойлголтууд, ионжуулагч цацрагийн генетикийн эффект, цөмийн цацрагийн эсэд үзүүлэх нөлөө, бүхэл организмд үзүүлэх цацрагийн үйлчлэл, организмын цацраг мэдрэмжийн төрлүүд, ионжуулагч цацраг ба хорт хавдар, астробиофизикийн асуудлуудыг авч үзнэ.