ОюутанНэвтрэх

МУИС · ШУС

Боловсролын түүх

3 кредит

Хүн төрөлхтний түүхэн дэх боловсролын тогтолцооны үүсэл хөгжил. Эрт үеийн хүний хүмүүжил ба сурган хүмүүжүүлэх үзэл санааны талаар: Демократын зан суртахууны ойлголт, Сократын харилцан ярианы талаар, Платон, Аристотель, Плутарх болон бусад сэтгэгчдийн үзэл баримтлал. Дундад зууны үеийн эрдэмтдийн үзэл онол, сурган хүмүүжүүлэх сургаал. Сэргэн мандалтын үеийн болон орчин үеийн сурган хүмүүжүүлэх үзэл баримтлалын онцлог. Оросын боловсролын тогтолцооны үүсэл хөгжлийн түүх: эртний оросын сэтгэгчид, 18-р зууны үеийн оросын сургууль, сурган хүмүүжүүлэх үзэл санаа, 19-р зууны 90-ээд он хүртэлх оросын сургууль, сургалт хүмүүжлийн ажлын хөгжил, дайны үеийн болон түүний дараах оросын боловсрол, орчин үеийн оросын боловсролын хөгжил, шинэчлэлийн мөн чанар. Өрнөдийн болон Монголын боловсролын тогтолцооны хөгжлийн үе шат. Монголд боловсролын тогтолцоо үүссэн нь. Эртний Монголын сурвалж бичгүүд сурган хүмүүжүүлэх үүрэгтэй болох нь. Монголын уламжлалт багш бэлтгэх зарим арга: шавилан сургах, үлгэрлэн дагуулах арга гэх мэт. Монголын уламжлалт гэрийн сургалт нь хүмүүжил, боловсрол олгох үндсэн хэлбэр болох нь. Монголын боловсрол орчин үеийн боловсролын тогтолцоонд шилжсэн нь. Боловсролын тогтолцооны хөгжлийн түүхэн үечлэл. Боловсролын тогтолцоонд гарсан шинэчлэлт, өөрчлөлтүүд: бүх нийтийг бичиг үсэгтэй болгосон нь, ардыг соён гэгээрүүлэх үйл ажиллагааны тухай гэх мэт. Монголд багш бэлтгэж эхэлсэн нь. Багшийн мэргэжил дээшлүүлж ирсэн түүхэн хандлага. Багш бэлтгэх мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааны чиг хандлага, түүнийг сайжруулах асуудал. Орчин үеийн монголын боловсролын чиг хандлага. Төрөөс боловсролын талаар барьж буй бодлого. Монгол улсын боловсролыг хөгжүүлэх талаарх мастер төлөвлөгөө. Сургуулийн тогтолцоо, сургуулийн боловсрол, сургуулийн хүмүүжил. Боловсролын тогтолцоонд гарсан шинэчлэлт, өөрчлөлтүүд: сургалт-хүмүүжлийн ажлын шинэчлэлийн асуудал,сургалтын шинэ техник хэрэгслүүд, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл ба хүмүүжил.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух