Философийн мэдлэгийг Метафизик буюу бодит байдлын тухай онол, Эпистемологи буюу танин мэдэхүйн онол, Ёс зүй, Гоо зүй, Улс төр, Шашин зэрэг философийн үндсэн агуулгын хүрээнд гол философийн төлөөлөгчид, тэдгээрийн үзэл баримтлалууд, сонгодог хийгээд орчин үеийн онолуудыг авч үзнэ. Тухайлбал Платон, Аристотель, Аквины, Августин, Декарт, Локк, Кант, Гегель нарын философийн гол төлөөлөгчид, эх газрын болон аналитик философи, зарим пост философийг үзэх болно.