Үнэлэмжийн онол үүсэхийн өмнөх түүхэн үе, ХIХ зууны сүүлч, ХХ зууны эхээр үнэлэмжийн тухай философи онол үүсэж буй болсон нь, ХХ зууны сүүл үеийн аксиологи сэтгэлгээний хөгжил. Аксиологи судалгааны арга зүйн урьдач нөхцөл, соёл дахь үнэлэмжийн хүрээг судлах зарчмууд. Хүний үйл ажиллагааны бүтэц, үнэлэмж ба үнэн, үнэлэмж ба ашигт байдал, үнэлэмж ба зорилго. Үнэлэмжийн олон янз байдлын анхдагч шалтгаацлал, нийгмийн макро бүлгийн үнэлэмж: эрхийн, улс төрийн, шашны г.м. Хувь хүний эстетик болон зан суртахууны үнэлэмж, зан суртахууны үнэлэмжийн хоёр түвшин, экзистенциаль үнэлэмж, уран сайхны үнэлэмж. Филогенез дэх үнэлэмжийн харьцааны динамик, нийгэм-соёлын орон зай дахь үнэлэмжийн эрэмблэлийн ялгаа, онтогенез дэх үнэлэмжийн харьцааны динамик. Үнэлэмжийн харилцааны үзэл суртлын агууламж, үнэлэмжийн харилцааны сэтгэл зүйн хэлбэр. Практик, чөлөөт байдал, үнэлэмжийн харилцаа, филогенез болон онтогенез дэх үнэлэмжийн харилцааны шалтгаацлал, хувь хүний нийгэмшил, соёлжилт, биеэ даасан байдал. Соёлын орон зайд үнэлэмж ажиллах шинжилгээний синхрон аспект, соёлын түүхэнд үнэлэмж ажиллах шинжилгээний диахрон аспект.