ОюутанНэвтрэх

МУИС · ШУС

Хэлний тухай философи ба семиотик

3 кредит

Хэл, бодит байдал хоёрын харьцааны тухай сонгодог философи янз бүрийн баримтлалын нийтлэг нь нэг санаа нь хэл бол бодит байдлыг, түүнийг илэрхийлэгч сэтгэхүйг тэмдэглэгч, тийнхүү хоёрдогч мөн. Энэ бол онтологи үзэл мөн. Харин ХХ зууны барагцаалбал 20-иод онуудаас хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд хэл гэж юу болохыг эпистемологи байр сууринаас тайлбарладаг янз бүрийн баримтлал үүсэн оршиж ирлээ. Тэдгээрийн нийтлэг нэг санаа нь хэл бол сэтгэхүйгээр дамжин бодит байдлыг ямар нэг байдлаар илэрхийлдэг хэрэгсэл, тийнхүү хоёрдогч буюу сэтгэхүйн тэмдэг мөн. Ийм үзэл бол хэлний тухай сонгодог философийн бүтээгдэхүүн мөн. Харин сонгодог биш философи үүссэнээр хэлний тухай орчин үеийн хамгийн нөлөө бүхий үзэл бий болсон юм. Энэ үзэл ёсоор хэл бол эпистемологи утгаар бодит байдлыг тэмдэглэгч төдийгүй бүтээгч мөн. Тийнхүү сонгодог биш философи үүссэнээр хэл бол нэгэн төрөл тэмдэг мөн гэдэг үзлийг шинэ агуулгаар тайлбарласантай уялдаад тэмдгийн тухай бүхэл цогц өвөрмөц философи онол үүсэж, тэр нь “семиотик” гэдэг нэрээр дэлгэрч байна. Сургалтын төлөвлөгөөн дэх оюутны багц цагийн хэмжээ нь семиотик онолыг нэлээд хязгаарлагдмал хүрээнд энэ хөтөлбөрт тусгахад хүргэснийг учирлая. Энэ хичээлийн семинарын сэдвүүдийг тухайн хичээлийн жил дэх суралцагчдын онцлогийг харгалзан жич төлөвлөж байхыг тохиромжтой гэж үзэв.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух