(Энэхүү хичээлээр бид Платон болон Аристотелийн философитой холбооттой гол гол асуудлыг авч үзэх юм. Ингэхдээ Платоны амьдрал уран бүтээл хийгээд эхэн үе, дунд үе, хожуу үеийн диалогуудыг уншиж танилцан онтологи, психологи, танин мэдэхүй, ёс зүй, улс төрийн тухай үзэл номлолуудын үндэслэгээнүүдийг авч хэлэлцэх болно. Мөн Аристотелийн Метафизик, физик болон Никомахын ёс зүй зэрэг бүтээлүүдийг уншин холбогдох асуудлуудын үндэслэгээг задлан шинжилж тайлбарлах болно.)