Хичээлийн агуулга нь хоёр хэсгээс тогтох бөгөөд эхний хэсэгт улс төрийн сэтгэлгээний түүхийг Платон, Аристотелээс эхлэн, Макиавелли, Гоббс, Локк, Монтескьё, Руссо, Гольбах, Гегель, Марк нарын үзлээр төлөөлөн авч үзэх юм. Хоёр дахь хэсэг улс төр гэж юу болох, түүний үүсэл хөгжил, анги давхарга, улс төрийн зохион байгуулалтын мөн чанар, хэлбэр зэрэг болон эрх мэдэл, эрх чөлөө ба хариуцлага, улс төрийн соёл, глобальчлал, улс төрийн прогнозчлол гэхчлэн гол гол онолын асуудлуудыг авч үзэх юм.