ОюутанНэвтрэх

МУИС · ШУС

Ерөнхий физик II

4 кредит

Физик гүнзгий II хичээлээр температурын тодорхойлолт, термодинамикийн үндсэн хуулиуд, бодисын төлвүүд, хувийн болон далд дулаан багтаамжууд зэрэг макро төвшний хэмжигдэхүүнүүдийг судлахаас гадна микро төвшинд буюу молекул кинетик онолоор, хийг идеальчилж, Планкын тогтмол болон температурын холбоосыг гаргаж ирнэ. Цаашлаад молекцлын хурдаар түгэх түгэлтийг судлана. Хийн хувьд дулаан багтаамжийг тодорхойлж, түүнд шингэх дулаан болон тухайн хийн гадаад орчиндоо хийх ажил, дотоод энергийн өөрчлөлтүүдийг тооцох, Термодинамикийн I хуулийг хэрхэн ашигладаг тухай танилцана. Мөн төлвийн функцүүд болох даралт, эзлэхүүн, температур, энтропи, энталпи, Гиббсийн чөлөөт энерги зэрэг физик хэмжигдэхүүнүүдийг тодорхойлж тэдгээрийг хэрэглээг, нөхцөл бүр дээр тухайлчлан судлах болно. Мөн Ерөнхий физик II хичээлээр гэрлийн бөөмлөг шинж чанар буюу Ньютоын зарчим, мөн долгиолог шинж чанар буюу Гьюгенсийн зарчмуудыг хослуулан судлах ба төрөл бүрийн оптик төхөөрөмжүүд, үүнд шилэн болон толин линзүүд, дифракцын тор, интерферометр зэрэг багажуудын ажиллах зарчим, онолын үндсийг судалж, бусад физикийн салбарт хэрхэн ашигладаг тухай танилцаж, цааш үргэлжлүүлэн судлах, туршилтын багаг схем бие даан боловсруулах чадвар олгоно. Гэрлийн бөөмлөг болон долгиолог хосолмол шинж чанарыг янз бүрийн үзэгдлийн хувьд харьцуулан судалснаар квант физикийн долгион функцийн онолтой танилцах суурь тавигдана.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух