Энэ хичээлийн хүрээнд орчин цагийн эгэл бѳѳмсийн ангилал харилцан үйлчлэл, эдгээрийг багтаасан Стандарт онолын суурь, энгийн тооцоо хийх аргууд, туршилтаар хэмжигдэх процессуудын хѳндлѳн огтлол, сарнилын тооцоог хийх арга зам зэрэг анхан шатны ойлголтыг багтаасан. Захилгаан соронзон, сул болон хүчтэй харилцан үйлчлэлийн үрд дүнд явагдах үзэгдлийн тооцоо, тэдгээрийн хэрэглээг авч үзэх бѳгѳѳд, эдгээрийн харилцан үйлчлэлийг тооцход шаардлагатай арга барил болох Файнманы дүрмийг ашиглан бодит хэмжилттэй хэрхэн харьцуулж дүгнэлт хийх суурь мэдлэг олж авна.