Квант оптикийн судалгааны хүрээнд квант механикийн үндсэн ухагдахуунуудыг онол болон туршлагаар тайлбарлах нь өнөөгийн тулгамдсан асуудлуудын нэг билээ. Квант оптик хичээлийн хүрээнд цахилгаан соронзон орны квант онол, оптик корреляцийн шинж, цахилгаан соронзон орны когерент төлөвөөр илэрхийлэх, цахилгаан соронзон орны тухайн төлөвүүд, шугаман бус оптикийн шинжүүд, гэрэл бодисын харилцан үйлчлэлийн квант статистик гэх мэт үндсэн ойлголтуудыг хамруулна.