Энэ курсээр молекулийн спектроскопийн онолын үндэс, молекулын спектрийн онол ба туршлагын тооцоолол, молекулын инфра, ультра ягаан, микродолгионы мужийн болон Раманы сарнил, флуоресцентийн спектрометрийн техник, арга зүй, практик хэрэглээг авч үзнэ. Молекулын спектроскопийн онолын үндэс болох бодис ба цахилгаан соронзон орны харилцан үйлчлэлийг молекулын системд квант механикийн ойролцоолол, загваруудыг ашиглан, түүний эргэлт, хэлбэлзэл ба электроны хөдөлгөөний энергийг хоёр ба олон атомт молекулуудын хувьд судлана. Мөн молекулын спектрометрийн аргын физик үндэс, бүтэц, ажиллах зарчим, онцлог, хэмжилт боловсруулалтын арга зүй, хэрэглээтэй дэлгэрэнгүй танилцахын зэрэгцээ ус, кристалл, биологийн зарим дээжийн молекулын бүтцийн судалгааг энэ аргаар шинжлэн судлах боломжтой.