ОюутанНэвтрэх

МУИС · ШУС

Цөмийн соронзон резонансын (ЦСР) спектр судлал

3 кредит

Энэ хичээлээр шингэн, шингэн кристалл ба хатуу бие дэх соронзон резонансын спектроскопийн (цөмийн ба электроны соронзон резонанс) тухай анхны ухагдахуун ойлголтыг өгнө. Тухайн хичээл нь Блохын тэгшитгэлийн хүрээн дэх классик ойлголтоор эхэлж химийн шилжилт болон 2 хэмжээст шилжилтийн спектроскоп, нэг ба хоёр хэмжээст Фурье спектроскоп, “дохионы онол”-ыг танилцуулна. Соронзон резонансын квант механик ойлголтыг өгөхийн сацуу спин Хамильтоныг тайлбарлана. Химийн шилжилтийн терм, түүний скаляр, диполяр, квадруполяр тохиолдлыг авч үзнэ. “Бүтээгдэхүүн-оператор”-ын томъёолол болон туйлшралын шилжилт гэх мэтийн янз бүрийн туршилтуудыг тайлбарлана. Хими, биологи, физик, анагаах ухаан дахь хэрэглээ, уусмал молекулын 3D бүтцийг тодорхойлох, радикалууд болон парасоронзон шилжилтийн металлын электрон бүтэц, дүрслэлийн тухай авч үзнэ.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух