Фотоникийн хүрээнд бүх төрлийн оптик төхөөрөмжүүд, тэдгээрийн хэрэглээ, мөн түүнчлэн гэрлийн классик ойлголт, шугаман бус оптикийн ойлголтыг багтааж, технологийн судалгаа хийхэд чухал шаардлагатай фотоникийн үндсэн ойлголтыг өгнө. Квант оптикийн хүрээнд гэрлийн квант төлөвүүд, атомтай харилцан үйлчлэлцэх онолын талаар дэлгэрэнгүй үзэж, лазерын квант ба классик онолын үндэс, суперийн цацаргалтын онолыг багтаана. Мөн лазерийн хэрэглээний талаар авч үзнэ.