Плазмыг судалгааны объектийн хувьд шинж чанар, тодорхойлогч параметрүүдээр нь задлан шинжилж, системчлэн ангилж судлана. Плазмын судалгааны орчин үеийн аргууд ба судалгааны ажлын зарим үр дүнгүүдтэй танилцана. Нуман, очит, титэмт зэрэг ниргэлэгийн плазмыг гарган авах аргуудын физик үндэс, техник, арга зүйд суралцаж, плазмыг судлах аргуудын: плазмын оношлогооны төрөл, тодорхойлох параметрүүд, техник, хэмжилт, боловсруулалт зэргийг авч үзнэ.