Экологийн эрх зүй нь байгаль орчны зүй тогтлыг танин мэдэх, байгалийн тэнцвэрт байдлыг хангах нийгмийн харилцан үйлчлэлийн хүн байгальтай харилцах, түүний нөөц баялагийг зүй зохистой ашиглах, хамгаалах, нөхөн сэргээх болон хүний эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хангахтай холбогдсон үйл ажиллагааны эрх зүйн үндсийг судлахын зэрэгцээ иргэд, аж ахуйн нэгж, байгууллагын зөрчигдсөн эрхийг нөхөн сэргээх, түүнчлэн байгалийн нөөц баялагийг эзэмших, ашиглах, өмчлөх эрх олгох ажиллагааг хууль ёсны дагуу явуулж, төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хууль ёсны эрх ашиг, сонирхлыг хамгаалахад байгаль орчныг хамгаалах, холбогдох салбар хуулиудын зохицуулалтуудыг судална.