- Улс төрийн коммуникацийн онол арга зүйгээр 20, 21-р зууны улс төрийн коммуникацийн хэв маягийг тодорхойлох, ардчилсан болон авторитари дэглэмтэй улсууд дах улс төрийн коммуникацийн уламжлалт болон орчин үеийн загварууд, улс төрийн манипуляци, пропаганда хийх үйл явцыг тодорхой улс орнуудын кейс дээр судлах - Дижитал технологийн давуу болон сул талыг аналог технологитой харьцуулан судлах, дижитал эрин дэх коммуникацийн өөрчлөлт, чиг хандлагыг тодорхойлох - Улс төрийн намын коммуникацийг зар сурталчилгаа, ПР менежментийн хүрээнд тайлбарлах - Олон улсын харилцаанд улс төрийн коммуникацийн гүйцэтгэх үүрэг, нөлөөллийг түүхэн тодорхой үеийн жишээгээр тодруулан гаргах