Сонгууль ба интернетийн талаар төгсөлтийн дараах сургалт, судалгааны түвшинд гүнзгийрүүлэн судлах, үүний тулд судалгааны хүрээнд тулгамдсан асуудлуудыг задлан шинжилж, нэгтгэн дүгнэхэд хичээлийн агуулга чиглэгдэнэ. Уг судлагдахууныг эзэмших үйл ажиллагааг зохион байгуулах үндсэн хэлбэр нь лекц, хэлэлцүүлэг, судалгааны семинар, эссе илтгэл, бие даасан ажил байна. Мөн сургалтын үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор судалгааны тулгуур бүтээлүүд, гадаад орнуудын туршлага, сонгууль болон интернетийн талаарх ойлголтуудын уншлага, хамгаалалтыг зохион байгуулна.