ОюутанНэвтрэх

МУИС · Хс

Ардчилсан засаглал ба иргэний нийгмийн оролцоо

3 кредит

Иргэн ба төрийн зохист харилцааны асуудлаарх эртний, хожуу болон орчин үеийн сэтгэгчид, судлаачдын үзэл баримтлалуудад дэвшүүлсэн санаа ач холбогдол. Платон, Аристотелийн төр, улсын болон иргэний харилцааны асуудал.Монтескье засаглал хуваах зарчмууд, Локк, Гобсс нарын нийгмийн гэрээний онол, 18-р зууны либерализмын номлолуудад хүний эрх , эрх чөлөөний үзэл санаа төр, нийгмийн амьдралтай холбогдож хөгжсөн онцлог. Гегель, Кантын иргэний нийгмийн үзэл номлол. Маркс, Энгельс нарын нийгмийг өөрчлөн байгуулах хувьсгалт онол иргэний эрх, эрх чөлөөний асуудалтай холбогдсон нь. Өрнөдийн улс төр судлаачдын иргэний нийгмийн тухай үзэл баримтлалууд ардчиллын үйл явцтай холбогдон хөгжиж ирсэн нь.А.Токвиль, А.Грамши, Р. Дарендорф, В.Гумбольдт нарын иргэн ба иргэний нийгмийн тухай үзэл баримлалууд. Иргэн, нийгэм, төр хэмээх ойлголтуудын харилцан уялдаа холбооны учир шалтгаан. Ардчиллын үйл явцад иргэн төр хоёрын харилцааны асуудалд гарсан өөрчлөлтүүд, онцлог. Иргэд өөрсдийнхөө хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, эрх чөлөөгөө эдэлж хэрэгжүүлэх нөхцлийг төрөөс шаардах эрхтэй бол төр нь мөн тэднээс тодорхой үүрэг хүлээж биелүүлэхийг шаардах эрхтэй болох нь. Төр төвтэй нийгмийн тогтолцооноос иргэн төвтэй тогтолцоонд шилжих үйл явц, хүндрэл бэрхшээл, даван туулах арга зам, сувгууд. Монгол оронд хүмүүнлэг ардчилсан нийгмийг цогцлуулан төлөвшүүлэх төрийн үзэл баримтлал, хэрэгжилт. Төр улсын тогтвортой хөгжил, аюулгүй байдлын үндэсний хөтөлбөр, баримтлах зарчмууд. Иргэдийн үндэсний болон улс төрийн ухамсрын сэргэлт. Иргэдийн эрх ашиг, сонирхлыг хөндөж буй эдийн засаг, улс төр, социаль болон соёлын асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэхэд иргэдийн ба төрийн оролцоо, зохицуулалтын оновчтой, үр ашигтай механизм.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух

БАГШ