Уг хичээлээр нийт24 цагийн лекц, 16 цагийн семинар-дадлагын хичээл орно. Хичээлийн хүрээнд сонгуулийн мөн чанар, үүсэл хөгжлийн түүхэн тоймтой танилцана. Ардчилсан сонгуулийн суурь зарчмууд, зохион байгуулалт, сонгуулийн системийн үндсэн хэлбэрүүд / мажоритар, пропорциональ, холимог/ түүний олон янз хувилбарууд, /харьцангуй олонхийн тогтолцоо, хоёр шатлалт тогтолцоо, альтернатив саналын тогтолцоо, багц саналын тогтолцоо, намын багц саналын тогтолцоо, паралель тогтолцоо, холимог хувь тэнцүүлсэн тогтолцоо, намын жагсаалтаар санал хураах хувь тэнцүүлсэн тогтолцоо, санал шилжүүлэх тогтолцоо, санал үл шилжүүлэх тогтолцоо, хязгаарлагдмал саналын тогтолцоо.../ тэдгээрийг тооцоолох арга техникийг үзэж судлана. Мөн сонгууль зохион байгуулах арга механизм, сонгуульд сонгуульд идэвхтэй болон идэвхгүй хэлбэрээр оролцох, арга технологи зэрэг сонгуультой холбоо бүхий онол-практикийн өргөн мэдлэг эзэмшүүлэх, улмаар сонгууль зохион байгуулах, сонгуулийн хууль боловсруулах, сонгуулийн кампанит ажилд мэргэжилтнээр ажиллах чадвар, дадал олгоно. Хичээлд сургалтын орчин үеийн арга аргачлалуудыг ашиглан оюутнуудын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх зарчмыг баримтлана. Мөнсеминар-дадлагын хичээлтэйгээ холбогдуулан “Сонгуулийн ерөнхий хороо”, “Сонгогчдын боловсрол төв” зэрэг байгууллагууд дээр очиж үйл ажиллагаатай нь танилцана. Оюутан бүр тодорхой даалгавар авч бие даах ажил гүйцэтгэн түүнийгээ хамгаална.