ОюутанНэвтрэх

МУИС · УТСОУХНУС

Албан харилцааны соёл, ур чадвар

2 кредит

ДДипломат ажиллагаа, дипломат албаны түүхэн хөгжлийг Эртний Грек Ромын үеэссудлан үндсэн эх сурвалжуудад тооцогдох 1815 оны Венийн конвенци, 1818 оны Аахены олон улсын протокол, 1961 оны Дипломат харилцааны тухай Венийн конвенциудад тулгуурлан гадаад бодлого ба дипломат ажиллагааны суурь ойлголтуудын талаар онолын мэдлэг өгч, гадаад харилцааны төвийн болон хилийн чанад дах байгууллагын бүтэц, үйл ажиллагаа, дипломат элч томилох, түүний үүрэг ур чадвар, ажил мэргэжлийн онцлог, залгамж халааг бэлтгэх асуудал,туршлагыг улс орнуудын жишээн дээр судлана. Гадаад бодлого, дипломат ажиллагаа нь залгамж чанар, нэгдмэл шинжтэй болохыг түүхэн замнал, туулсан туршлагатай харьцуулан олон улсын харилцаа, дипломат ёслолын түүхэнд Монголчуудын оруулсан хувь нэмрийг тэмдэглэн үзэхийн дээр дипломат протоколын талаархи өөрийн болон гадаад улс орнуудын туршлагыг судлаж протоколын горим журамаас биечлэн судлахыг зорино. Протоколын горимтой холбогдуулан албан харилцааны соёл, түүнд тавигдах нийтлэг шаардлага хийгээд өвөрмөц онцлогуудыг улс орнуудын жишээн дээр харьцуулан гаргах болно. Албан бичгийн төрөл зүйл, найруулга, тэрчлэн дипломат баримт бичгийн найруулга, хэл хэллэгийн онцлог практик хичээлээр гүйцэтгэхийн зэрэгцээ орчин үеийн диломат алба, арга ажиллагаанд гарсан чанрын өөрчлөлтүүд, шинэ төрлүүд, хурлын дипломат ажиллагааны онцлогоос судлана.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух

БАГШ