Тус хичээлийн хүрээнд харьцуулсан судалгааны арга зүйгээр глобал улс төрийн онол практикийн асуудлыг бүс нутаг судлалтай нь зэрэгцүүлэн авч үзэхийг зорино. Хичээлийн агуулга үндсэн 3 хэсгээс бүтнэ. - Эхний хэсэгт, дэлхийн улс төрийн бодлогын онол, арга зүй түүхийн үндсийг судлах зорилго тавина. Энэ хүрээнд олон улсын харилцааны онцлог, мөн чанар, түүхэн үечлэл, онол арга зүйн асуудлыг судална. - Хоёрдугаар хэсэгт, орчин үеийн глобал асуудлуудыг тодорхойлж, тэдгээрийн үүсэл гарал, мөн чанар, үр дагаврыг гаргаж, хэтийн төлөвийг таамаглах зорилго тавина. - Гурав дахь хэсэгт бүс нутаг, орон судлалын асуудлыг хөндөж бүс нутгуудын түүх, соёлын уламжлал, улстөр-эдийн засаг, улс төрийн оролцоо зэрэг хувьсах хэмжигдхүүнүүдээр адил төстэй болон ялгаатай шинжүүдийг судлахын зэрэгцээ кейс судалгааны хүрээнд улс орнуудын харьцуулалтыг хийнэ.