ОюутанНэвтрэх

МУИС · ШУС

Польш хэлний нийгэм, улс төрийн орчуулга

3 кредит

- Нийгэм улс төрийн сэдэвтэй эх бичвэрүүд, сонин сэтгүүлийн материал орчуулах дадал - Монголын тухай материалыг бичгээр орчуулах. - Сонин сэтгүүлээс улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, шинжлэх ухаан гэх мэт тодорхой салбарын шинэ мэдээлэл бүхий өгүүлэл орчуулах. Дээрх материалыг хичээл дээр багшийн удирдлагаар орчуулж, гэрийн даалгаварт тэдгээртэй төсөөтэй материалыг бие даан орчуулна. Сэдэв: • Дипломат харилцаатай орнуудын албан ёсны болон хураангуй нэр, эдгээр улсын нийгэм - улс төрийн байгуулалтын тухай • Гадаад харилцаа, хамтын ажиллагааны тухай • Өндөр дээд хэмжээний айлчлалын материал • Төр, засгийн тэргүүн нарын хооронд солилцсон мэндчилгээ, цахилгаан утас • Олон улсын хурал, зөвлөлгөөний материал • НҮБ, түүний системийн байгууллагуудын үйл ажиллагаа • Олон улсын бусад байгууллагуудын тухай • Улс төрийн намууд • Дайны байдал тогтоох • Зэвсэг хураах асуудал • Олон улсын терроризм • Даяаршиллын тухай • Монгол, слав хэлтэн орнуудын улс төрийн тогтолцоо • Хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх засаглал Эзэмших мэдлэг, чадвар, дадал: - Польш хэлний тогтсон хэл, хэллэгийг ойлгох, үгийн олон утгыг зөв орчуулах дадалтай болох. - Польш хэлний тайлбар болон хоёр хэлний толь ашиглаж сурах. - Орчуулгын үгчилсэн, утгачилсан, дүйлгэсэн, тайлбарласан гэх мэт хэлбэрийг ашиглаж сурах. - Польш ба монгол өгүүлбэрийн гишүүдийн дэс дарааг зөв ойлгох. - Польш эх бичвэрийг монголоор цэгцтэй илэрхийлэн бичиж сургах.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух