ОюутанНэвтрэх

МУИС · БС

Эрүүгийн хууль тогтоомжийн хэрэглээ-III

2 кредит

Энэ хичээлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тусгай журамд хамаарах хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид холбогдох хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх журам, хуулийн этгээдэд холбогдох эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа, хураан авсан хөрөнгө, орлого, эд мөрийн баримтын талаар авах арга хэмжээний үндэслэл, журмыг судална. Мөн түүнчлэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх онцгой ажиллагаа буюу шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянах ажиллагаа, эрүүгийн хэргийн талаар эрх зүйн туслалцаа харилцан үзүүлэх ажиллагаа, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгч, прокурор, мөрдөгчийн хууль зөрчсөн ажиллагааны улмаас учирсан хохирлыг арилгах ажиллагаа явуулах үндэслэл, журмыг судална.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух