Төр захиргааны хууль тогтоомжийн хэрэглээ- 3 хичээл нь хоёр үндсэн хэсэгт хувааж судлах хичээл юм. Эхний хэсэгт Үндсэн хуулийн зохицуулалт үндсэн зарчимтайгаа хэр нийцэж буйд дүн шинжилгээ хийх, ө.х практикт хууль, хуулийн дэд актууд Үндсэн хуульд нийцэж буй эсэхийг тодорхой тохиолдол шинжлэх байдлаар авч үзэх юм. Харин удаах хэсэг буюу захиргааны хэрэглээ хичээлийн хүрээнд захиргааны дур зоргоос хүний эрх, эрх чөлөөг хамгаалахад чиглэгдсэн хууль хэрэглээний асуудалд гол анхаарлаа чиглүүлэх болно