Хичээлийн хүрээнд нийгмийн болон хүний эсрэг үйлдэгдэх гэм хор, гэмт хэргийн сэтгэл зүйг тайлбарлах нийгмийн болон сэтгэл зүйн онол, үзэл баримтлал, хандлагуудыг тайлбарлана. Эрүүгийн эрх зүйн тогтолцоон дахь сэтгэл зүйн асуудал, үзэгдэл: гэрчийн сэтгэл зүй, насанд хүрээгүй гэрч, хэрэг хүлээх, сэргээн сануулах үйл. Гэмт хэрэгтэн ба хохирогч: эерэг шүүхийн тогтолцоо, насан хүрээгүй болон эмэгтэй хэрэгтний сэтгэл зүй, хохирогчийн сэтгэл зүй, насанд хүрээгүй болон эмэгтэй хохирогчийн сэтгэл зүй. Цагдаагийн алба, цагдаагийн алба хаагчдын сэтгэл зүй: хэргийн шинжилгээ, гэмт хэрэгтний сэтгэл зүйн зураглал, газар зүйн зураглал, сэтгэл зүйн аутопси, хүн барьцаалах ба барьцаалагчтай хэлэлцээр хийх. Хуулийн сэтгэл судлалын судөлгааны үндсэн аргууд.