Уг хичээл нь боловсролын харилцаанд оролцогчдын сэтгэл зүйн мөн чанарыг танин мэдэх, ойлгоход суралцагчдад тусална. Үүний тулд сургалтын харилцаанд оролцогчдын буюу багш, суралцагчийн сэтгэл зүйн онцлог, хөгжлийн сэтгэл зүйн асуудал, сурах үйл ажиллагааны хэлбэр төрлүүдээс хамааран сургалтын үед илрэх сэтгэл зүйн онцлогийг авч үзнэ. Сургалтын явцад багш хэрхэн сэдэлжүүлэх, сургалтын үед суралцагчдын хэрэгцээ, сонирхол, сэдлийг хэрхэн таних, идэвхжүүлэх асуудлыг хамруулна. Мөн сурах үйл ажиллагааны онцлог, тогтоох үйл, мэдээлэл эзэмших, мэдээлэл боловсруулах сэтгэл зүйн үндэс, бие даалтын ажлын онцлог зэргийг танин мэднэ. Үүнээс гадна боловсролын мөн чанар, орчин үеийн боловсролын чиг хандлагыг танин мэднэ.