Жэндэр нь биологийн хүйс болох эрэгтэй ба эмэгтэй хүйстэй холбоотой иж бүрдэл шинжүүдээр тодорхйлогддог ойлголт юм. Эдгээр шинжүүдийг эрэгтэй эсвэл эмэгтэй хүний шинж гэж нэрлэдэг. Хүйсийн төлөвшил нь шинжлэх ухааны олон салбарууд түүний дотор сэтгэл судлалын хүрээнд маргаантэй асуудлын нэг байдаг. Судлаач эрдэмтэд хүйсийг биологийн, нейрохимийн, эволюцийн талаас эсвэл соёл, нийгэмшлийн талаас нь тайлбарладаг. Жендэрийн сэтгэл судлалын шинжлэх ухаанд жендэрийн ялгааг байгалийн, нийгмийн зэрэг шалтгаантай холбоотойгоор эрэгтэй ба эмэгтэйчүүдийн онцлог шинжүүд болон ялгаа нийгэмшил, өөрийгөө хүйсийн хувьд тодорхойлох зэрэг талаас судалдаг.