ОюутанНэвтрэх

МУИС · Зс

Эрх зүйн үндэс

3 кредит

Энэ хичээлээр хууль гэж юу болох, хуультай байхын хэрэгцээ, шаардлага, үр дагавар, ёс суртахуун, шударга ёсны ойлголтуудтай хэрхэн хамааралтай болох, дэлхийн болон дотоодын эрх зүйн түүхэн хөгжил, хүний эрхэм чанар, эрх, эрх чөлөө хамгаалах, хуулийн засаглал, ардчилсан ёс, захиргааны байгууллага ба иргэдийн хоорондын харилцаа, хөдөлмөр, гэр бүл, өмч, гэрээний эрх зүйн ойлголт, гэмт хэрэг, ял шийтгэлийн тухай зэрэг эрх зүйн гол ойлголтуудыг практик тохиолдол дээр тулгуурлан судална. ХИЧЭЭЛЭЭР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ, ЧАДВАР Эрх зүйн үндэс хичээлийг судласнаас оюутан дараах мэдлэгийг эзэмшинэ:  Хууль гэж юу болох, хуулийг дагаж мөрдөх шаардлага  Ёс суртахуун, шударга ёс болон хууль зэрэг ойлголтуудн уялдаа холбоо  Дэлхийн болон дотоодын эрх зүйн түүхэн хөгжил  Хүний эрхэм чанар, хүний эрх, эрх чөлөө талаар ойлголт авах,  Хуулийн засаглал буюу эрх зүйт төрийн зарчмуудын талаар ойлголттой болох  Шударга шүүхээр шүүлгэх эрх, шүүхийн ач холбогдлын талаар мэдлэг эзэмших  Ардчиллын үндсэн зарчмуудыг ойлгох  Төрийн захиргааны байгууллагаас иргэдтэй хэрхэн харилцах талаар ойлголттой болох  Иргэний эрх зүйн салбар болох гэр бүл, гэм хор, гэрээ, хөдөлмөр, өмчийн эрх зүйн үндсэн ойлголтууд  Гэмт хэрэг, ял шийтгэлийн талаар мэдлэгтэй болно.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух

БАГШ