Тус хичээл нь нийт 24 цагийн лекц, 16 цагийн семинар, 8 цагийн бие даалтын хичээлээс бүрдэнэ. Лекц нь õ¿íèé ýðõèéã õàíãàõ институтын хэрэгжилтийн зарим онцгой асуудлуудыг сайн засаглал болон хүний эрхийн ойлголттой харьцуулан танилцуулах ба ингэхдээ онол, эрх зүйн үндэс болон практик асуудлуудыг хөндөх болно. Харин семинар нь хичээлийн сэдвийг ойлгож авахад тус дэм болгох зорилгоор оюутнуудын биечлэн оролцоог нэмэгдүүлэхэд анхаарах ба тодорхой кэйсууд дээр ажиллах, харилцан ярилцах ба бие даалт хийх хэлбэрээр явагдана. Оюутнууд нь хичээлийн явцад нэг ба төгсгөлд нь нэгийг буюу нийт 2 бие даалтын ажил гүйцэтгэх болно. Хичээлийн үнэлгээ\дүн нь бие даалтын ажлууд болон шалгалтын оноонуудаас бүрдэнэ.