Шашны эрхзүй судлал нь шашин судлалын салбар болох нь: судлах зүйлийн онцлог, үүсэл хөгжил, судалгааны тойм. Шашин ба эрхзүйн харилцан хамаарал, шашны зохицуулах үүрэг, түүний эерэг сөрөг нөлөөлөлийн онол практикийн асуудал. Дэлхийн шашны номлол сургаал дахь эрхзүйн үзэл баримтлалууд: буддын, христийн, исламын шашин. Шашин шүтэх, эс шүтэх эрх, эрх чөлөөний тухай ойлголт. Ойлголтын агуулга, мөн чанар, үндэслэгээ. Хүний эрх ба шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө. Шашны эрх чөлөө гэсэн ойлголтын өргөн ба явцуу утга. Олон улсын эрхзүй дэх шашин шүтлэгийн эрхийн асуудлууд ба ерөнхий зохицуулалт. “Хүний эрхийн түгээмэл тунхаглал” (1948), “Иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт” (1966) бусад баримт бичгийн үзэл санаа агуулга. Дэлхийн улс орнуудын үндсэн хууль ба шашны эрх зүйн асуудлууд. Төр, шашны харилцаа, төр сүм хийдийн харилцаа, иргэний шашин шүтлэгийн эрх зүйн асуудлууд. Үндэсний эрх зүйн тогтолцоо ба шашин шүтлэгийн асуудал: Монгол Улсын үндсэн хууль ба шашин шүтлэгийн асуудал. “Монгол Улсын төр, сүм хийдийн харилцааны тухай хууль”-ийн бүтэц агуулга, зохицуулалт, хэрэгжилтийн асуудал. Шашин шүтэх, эс шүтэх эрх, эрх чөлөөг ханган баталгаажуулсан Монгол Улсын салбар хуулиудын заалтууд, тэдгээрийн үндсэн агуулга, ач холбогдол, асуудал. Монгол Улсын төр шашны харилцааны түүхэн тойм, онцлог, уламжлал, өнөөгийн байдал, тулгарч буй асуудал. Монгол дахь шашны эрх чөлөөний түүхэн тойм, сургамж.