Эртний Дорно дахин, эртний Грек, Ром, дундал зуун, сэргэн мандалт, шинэ үеийн өрнийн философичид, сэтгэл судлаачид, орчин үеийн Өрнө, Дорнын сэтгэл судлаачид, философичид шашин шүтэх, эс шүтэхийн сэтгэлзүйн үндэс, үүрэг нөлөөг хэрхэн тайлбарласан түүхэн тоймыг авч үзнэ. Мөн шашныг дарангуйлал ба фанатизм, психоанализ, зөн совин ба зөн билиг, эмэгтэйчүүд, бясалгал, хүлцэнгүй ба хичээнгүй, амар амгалан, аз жаргал гэх мэт сэтгэлзүйн ойлголтуудтай холбон тайлбарлаж, шашны талаархи сэтгэл судлаачдын үзэл санааг тоймлон авч үзнэ.