ОюутанНэвтрэх

МУИС · ШУС

Санскрит сурвалж судлал

3 кредит

Энэ хичээл нь төвд хэлээрхи сурвалж ном зохиол ашиглах чадвартай болох зорилготой учраас түүнд чиглэгдсэн ном судар орчуулах, төвд монгол толь, төвд монгол илт өгүүлэх нэрийн толь, төвд монгол тайлбар толиуд, төвд үгийг төвдөөр тайлбарласан толь, төвд англи, төвд орос зэрэг төрөл бүрийн толь бичгүүдийг ашиглаж сурах юм. Түүнчилэн төвд хэлний сул үгүүдийг ямар үүргээр орж байгааг тогтоож зөв орчуулж сурахад чилгэдэнэ. Үүний тулд монголчууд уламжилалт сургалтын аргаар сүм хийдийн дэргэдэх дацан сургуулиудад олон жил хэрэглэж ирсэн, хос ёсны болоод буддын шашин, гүн ухаан зэрэг ухааны арван орны хүрээнд түгээмэл хэрэглэгддэг ойр зуурын үгийг багтаасан, арван бага хэмээн алдаршисан нэрийн сурвалжуудыг орчуулж дадлагын хичээл хийнэ. Эдгээр номуудын эхний хэсэгт орчуулахад хялбар, төвд бичгийн хэлний үг зүй, өгүүлбэр зүй, тийн ялгалын болоод бусад олон сул үгүүдийг янз бүрийн хэлбэрээр ил тод илэрхийлэн гаргаж өгсөн байдаг. Түүнчлэн эхлээд хүнд тогтоолгох үүднээс нэг үг дахин давтан хэрэглэгдэж улмаар шинэ үг нэмэгдэх замаар энгийнээс эхлээд хойшлох тусам ёгтолсон хүнд хэцүү, хатуу ёгт үг, өгүүлбэр нэмэгдэж орчуулахад хүндэрдэг юм. Үүнд: Агванлувсанчойндонгийн зохиосон skyabs 'gro'I khrid yig буюу “Итгэл явуулахын хөтөлбөр бичиг” номд чухал дээд гурав гэж юуг хэлдэг, бурхан чухал дээдийн учир холбогдол, ном чухал дээдийн тухай, хувраг чухал дээдийн учир холбогдол, тэднийг шүтэхийн хэрэг хийгээд тус эрдэм, ямар мэт итгэл явуулахын ёс, итгэл явуулаад яаж үйлдэхийн зэрэг дараалал, бурханы шашинтан гэж ямар хүнийг хэлэх, шашинд орсон, ороогүйн ялгаа, зургаан зүйл амьтны тухай гэх мэт өгүүлж бурханы шашны тэр дотроо "бодь мөрийн зэрэг", "билиг барамид" зэрэг зохиолуудын гол нэр томъёо нилээд дэлгэр орсон байна. Агиванчүгдагва зохиосон ''chos thams cad kyi sngon 'gro bslab bya dang bcas pa'' буюу “Хамаг номын урьд явуулах сургаал хийгээд сэлт” хэмээх номд төвд хэлний үсгийн дүрүүдийг тодорхой гаргаж, тухайн сул үгүүдийг олон янзын хэлбэрээр илэрхийлсэн байдаг. Зохиолын хэлбэрийн хувьд үргэлжилсэн ба шүлэглэн хослон бичсэн. Агуулгын хувьд дээд бодид сэтгэл үүсгэхэд хүсэх сэтгэл үүсгэх, орох сэтгэл үүсгэх гэж хоёр хэсэгт хувааж түүндээ үндэслэн цааш дэлгэрүүлэн тайлбарладаг. Буддын шашны шалтгаан үр, хар цагаан үйлийн үр, нүгэл хилэнц тэдгээрийн ангилал, мөнх бусын тухай, хүний сурах гэгээрэх явдалыг чухалчлан сургасан, ном үзэхийн тус эрдэм, багшийг шүтэхийн ач холбогдол, түүний шалтгаан болоод тус эрдэм, эс шүтэхийн гэм алдал, хилэнц нүглийн тухай, буян номын талаар тодорхой өгүүлдэг. Түүнчилэн зургаан барамид, "бодь мөрийн зэрэг"-ийн гол гол хэллэг нэр томъёог хамарсан байна. Y богд Цүлтэмжигмэддамбийжалцангийн бичсэн '' 'khor ba'I snod bcud mdo'' буюу “Орчлонгийн сав шимийн судар”-т орчлонгийн жам ёсны тухай өгүүлээд ном үзэх талаар сургаж шүлэглэн бичсэн байдаг. Гүнтан Данбийдонмэгийн зохиосон ''chu'I bstan bcos'' буюу “Усны шастир”, ''shing gi bstan bcos'' буюу “Модны шастир” зэрэг сударт хос ёсны сургаалын талаар өгүүлдэг. Ном үзэж ухаарсан хүний сайн сайхан чанарыг, түүнчилэн номгүй харанхуй хүний мунхаг бүдүүлэг талыг үлгэрлэн яруу сайхнаар бичжээ. Төрийн сайн, муу хаад ноёд, түшмэдийг номд ухаарсан, ухаараагүйгээр нь үйл ажиллагаагаар илэрхийлэн өгүүлдэг. '' lugs zung gi bslab bya mu thi la'I 'phreng ba bzhugs so'' буюу “Хос ёсны сургаал улаан сувдан эрих” зохиол нь хос ёсны авах гээхийн талыг нилээд тодорхой үзүүлсэн бөгөөд “чих”-г “дууг баригч” гэх мэт зарим талаар хатуу, ёгт үг хэллэг орсон байх жишээтэй. Эдгээр нь орчуулж ухаархад нилээд хүнд болох юм.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух