ОюутанНэвтрэх

МУИС · ШУС

Бөө мөргөл судлал

3 кредит

Бөөгийн шашны үүсэл хөгжил: Шашины эртний хэлбэрүүд. Онгон шүтэх ёс. Онгон-бөөгийн шашины шүтлэгийн обьект болох нь. Монголчуудын бөөгийн шүтлэг. Хүннүгийн үеийн бөө шүтлэг Бөөгийн шашин дахь тэнгэр хэмээх ойлголт: Бөөгийн шашин олон тэнгэрт шашин болох нь. 99 тэнгэр, 77 тэнгэр, атаа 13 тэнгэр, 55 цагаан тэнгэр, 44 хар тэнгэр. Мөнх хөх тэнгэр ба Монголын нэгдсэн гүрэн. Монголын нууц товчоо ба бөөгийн шашин. Бөөгийн ерөнцийг үзэхүй үзэл: Орчлон ертөнцийн тухай бөөгийн шашинд авч үзэх нь. Монголчуудын галын тахилга. Сүнс, сүлдний тухай ойлголт. Харсан тэнгэр хэмээх ойлголт. Бөөд зүг чигийг авч үзэх нь. Бөөгийн зан үйл: Бөө болохуй зан үйл. Удмын бөө, зэлиг бөө. Бөөгийн өвчин гэж юу вэ. Бөөгийн хос даваа, есөн даваа. Бөөгийн оршуулгын ёс. Бөөгийн хувцас ба эд хэрэглэл: Бөөгийн хувцас, дээл, гутал малгай. Бөөгийн өмсгөлийг хийх ёс ба тэдгээрийн амьтай болох нь. Бөөгийн хувцадын утга учир. Бөөгийн эд хэрэглэл бөөгийн зан үйлийн салшгүй хэсэг. Хэнгэрэг, дохиур, хэл хуур тэдгээрийг үйлдэхүй арга зам. Хуурын цохилтын утга учир. Бөөгийн онгодын тайлга: Бөөгийн яруу найраг ба онгодын магтаал, дуудлага, мэндийн үг, нэхэл үг, амьтдын чимээ, тамлага, өчил үг, онгод мордуулах үгс тэдгээрийн агуулгаас. Бөөгийн шашины бууралтын үе. Түүхэн хүчин зүйлүүд. Бурханы шашин ба бөөгийн ертөнцийг үзэхүй. Бөөгийн шашин ба орчин үе

Энэ хичээлийн талаар AI-аас асуух