Удиртгал. Хичээлд холбогдох эх сурвалж ба судалгааны ном зохиол. Төвдийн улс төрийн түүхийн товчоон Төвдийн улс төрийн түүхийн 4 үе, эдгээрийн онцлог. Анхан үеийн хаант засаг. Улс төрийн бутралын үе. 2 дахь үеийн хаант засаг. 3 дахь үеийн хаант засаг. Төвдөд бурханы шашин дэлгэрсэн түүхийн товчоон Төвдөд бурханы шашин дэлгэрэх үеийн нийгэм-улс төрийн нөхцөл байдал. Төвдөд бурханы шашин дэлгэрсэн түрүү ба хожуу үе: бонбын ба буддын шашин. Төвдийн бурхны шашны гол тогтсон тааллууд (нинмава, гаадамба ба гелүгва, сажава, гаажүдва), эдгээрийн үндэслэгчид ба гол ном зохиолууд. Атишийн намтар, бүтээл Атишийн намтар. Атиша ба Төвд дахь бурханы шашны тогтсон тааллууд. Атиша гаадамбын ёсыг үндэслэгч болох нь. Атишийн гол зохиолууд ба тэдгээрийн дотор “Бодь мөрийн зул”-ын эзлэх байр суурь. Атишийн “Бодь мөрийн зул” ба Зонхавын “Бодь мөрийн зэрэг”. Гурван төрөлхтний тухай үзэл санаа. Төвдийн болон Монголын бурханы шашинд Атишийн оруулсан хувь нэмэр. Мөрийн зэргийн зохиолууд, тэдгээрийн дотор Зонхавын “Бодь мөрийн зэрэг”-ийн эзлэх байр суурь Мөрийн зэргийн зохиолуудын агуулга, утга санаа. Энэтхэгийн бурханы шашны зохиолууд дахь мөрийн зэргийн үзэл санаа. Атишийн “Бодь мөрийн зул” ба түүнд гурван төрөлхтнийг хэрхэн тодорхойлсон нь. Гампопа ба түүний “Таржанламрим”. “Таржанламрим” Төвд дэх мөрийн зэргийн анхны зохиолуудын нэг болох нь. Гаадамба ба гелүгва. Шарын шашныг үндэслэгч Зонхава ба түүний онолын тулгуур зохиол “Бодь мөрийн зэрэг” Зонхавын намтар, бүтээл Зонхавын намтар, гол зохиолууд, Төвдийн буддын шашны түүхэнд түүний эзлэх байр суурь. Их, бага, хураангуй “Бодь мөрийн зэрэг” Зонхавын “Бодь мөрийн зэрэг”-ийн бүтэц, агуулга “Бодь мөрийн зэрэг” нь лам, хар, аль ч хүний бурхан болж гэгээрэх мөрийн дэс дарааг харуулсан зохиол болох нь. “Бодь мөрийн зэрэг”-ийн гол эх сурвалжууд, бүтэц, гол бүлгүүдэд авч үздэг асуудлууд. I бүлэг: “Зохиогчийн гайхамшиг” Зонхавын “Бодь мөрийн зэрэг”-т Атишийг зохиогч гэж үзсэн нь. II бүлэг. “Номын гайхамшиг” Бодь мөрийн зэрэг” зохиолын ач холбогдлыг Зонхава хэрхэн тодорхойлсон нь. Зохиолын үзэл санаа, түүний нийгэм-улс төрийн ач холбогдол. Бага, их ба очирт хөлгөн. Дөрвөн гайхамшиг ба эдгээрийн агуулга. III бүлэг. “Ном дор номлох бөгөөд сонсох ёс” “Бодь мөрийн зэрэг” дэх сургалтын сэтгэл зүйн асуудлууд, эдгээрийн ач холбогдол. Савын гэм 3-ыг тэвчиж, 6 хуран мэдлийг үүсгэх нь. IҮ бүлэг. “Увдис бодитойгоор шавийг ямар мэт хөтлөхийн зэрэг Багшийг шүтэх ёс шарын шашны тулгуур үндэс болох нь. Багшийн бэлгэ чанар. Шавийн бэлгэ чанар. Чөлөө учрал: хүмүүний чөлөө үгүй 4, хүмүүн бусын чөлөө үгүй 4, өөрийн учрал 5, бусдын учрал 5. Гурван төрөлхтний тухай үзэл санаа. Бага төрөлхтөн Бага төрөлхтний тодорхойлолт, түүнд зориулсан сургаал номлолын агуулга. Хойд насны тухай сургаал: энэ ертөнцөд өнөд үл орших, үхлийг даган дурдаж, гурван муу заяаны зовлонг санах тухай. Шашинд орох үүд аврал одуулах. Бие, хэл, сэтгэлээр хийх 10 хар нүгэл, хүнд хөнгөний ялгамжаа. Дунд төрөлхтөн Дунд төрөлхтний тодорхойлолт, түүнд зориулсан сургаал, номлолын агуулга. 4 үнэний тухай сургаал. Үйл, нисванис Их төрөлхтөн Их төрөлхтөн ба түүнд зориулсан сургаал номлолын агуулга. Бодь сэтгэл увдисны гол болох нь . Сэтгэл үүсгэх аргууд. Шалтгаан үрийн 7 увдис: их хөлгөний үндэс нигүүлсэхүй сэтгэл. Их төрөлхтний явдалд суралцах нь: 6 барамид. Сүүлчийн хоёр барамидад суралцах нь Амарлин оршихуй ба үлэмж үзэхүй. Бодгалийн би үгүй ба номын би үгүйн тухай ойлголт. Хоёр үнэний тухай сургаал: инагуухи хийгээд үнэмлэхүй үнэний тухай ойлголт