ОюутанНэвтрэх

МУИС · ШУС

Үндэстний цаг тоолол ба зурхай

3 кредит

Зурхайн ухааны үүсэл хөгжилийн түүхтэй танилцаж, уг шинжлэх ухаанд хувь нэмэр оруулсан зарим эрдэмтдийн үзэл бодол, бүтээлтэй танилцана. Эртний Хүннү, Сяньби, Жужан, Уйгар, Киданы болон монголын нэгдсэн эзэнт гүрний үеийн монголчуудын зурхайн мэдлэг ухааныг товч үзнэ. Буддын зурхайн үүсэл, хөгжилийн түүхийг Шамбал, энэтхэг, төвд, монголд дэлгэрсэн дарааллаар хураангуйлан үзнэ. Зурхайн ухаанаар төвдийн мэргэдийн бичсэн зарим довитой бүтээлтэй танилцана. Түүнчилэн Монгол 80 гаруй мэргэдийн төвд хэлээр туурвисан 300 орчим бүтээл байдгаас зурхайн сурвалж болгон зарим дорвитой бүтээлүүдийн талаар мэднэ. Буддын зурхайн ухааныг одон зурхай, хар зурхай гэж хоёр үндсэн хэсэгт хуваан үзнэ. Одон зурхайд цагийн хүрдний шашин дэлгэрсэн түүх, Шамбалын хаад, Ригдэнгүүдийн дараалал, одон зурхай буддын мэдлэг ухааны арван салбарын нэгэн болох нь, шар замын хавтага, 12 орд, 12 сар, таван гараг, 28 од, 24 улирал, жил сар, өдрийн бүтэн орчил жарны тухай тус тус үзэж мэднэ. Хар зурхай нь төвд, монголын одон зурхайтай нийлэн хөгжсөөр махбодын зурхай болжээ. Махбодын зурхайгаар байгал цаг уур хийгээд хүний био хэмнэлийг өдөр, хоног, сар, жилээр хөөн тооцоолдог. Бид насан титэмийн зурхайг голлон үзнэ. Үүнд 12 жил тус бүрд төрсний үр, арван хоёр орд, есөн мэнгэнд төрсний үр, найман суудалд төрсний үр, долоон гаригт төрсний үр, хорин долоон одонд төрсний үр зэрэг болно.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух