Бага хөлгөний шашны үүсэл хөгжил, түүнийг үндэслэгч Буддхагийн намтар, үйл хэрэг, түүний залгамжлагч шавь нарын Буддын гурван сав аймгийг эмхэтгэсэн тухай, гол эх сурвалжуудын тухай үзнэ. Бага хөлгөний гол эх сурвалж болох Абхидхармакоша буюу Илт номын сангийн гол агуулга бүтэцийг судлаж мэднэ. Түүний гол судлагдахуун дүрс, сэтгэл, сэтгэлээс гарсан, төгөлдөр бус хуран үйлдэх, хуран эс үйлдэх гэсэн гол ойлголтуудын талаар судлана. Бага хөлгөний шашны Зүүн өмнөд Азийн Тайланд, Бирма, Лаос зэрэг улсад дэлгэрсэн байдал, нийгэмд эзлэх байр суурь, бүс нутгийн улс төр, эдийн засаг, нийгэм соёлын амьдралд ямар нөлөө үзүүлдэгийг судлана.