Орчин үед шашин ба нийгмийн амьдралд гарч байгаа өөрчлөлтүүдийн харилцан хамаарал, тэдгээрт нөлөөлж буй хүчин зүйл, шалтгаан нөхцөл, уламжлалт ба уламжлалт бус шашны тухай таниулах. Орчин үеийн шашны шинэ хөдөлгөөнүүдийн нийгмийн учир холбогдол, тэдгээрийн төрөл ангилал, илрэх хэлбэр, эерэг сөрөг нөлөөлөлийн талаар тайлбарлан ойлгуулах. Шашны модернизаци, плюрализаци, синкритизацийн үйл явцын мөн чанар, учир шалтгаан, нийгэм дэх илэрлийн талаар мэдлэг өгнө. Дэлхийд өргөн тархалттай, нөлөө бүхий шинэ шашны хөдөлгөөн, тухайлбал, мормон, бахайзм, мүнизмийн тухай, тэдгээрийн манай оронд дэлгэрсэн байдлыг таниулна. Түүнчлэн христийн шашны чиг баримжаатай шинэ шашны урсгал чиглэлүүдийн төлөөлөл болгож зарим хөдөлгөөнүүдийг авч үзнэ. Мөн дорно дахины чиг баримжаатай шинэ шашны хөдөлгөөний төлөөлөл болгож ананда марга, кришна ухамсрын нийгэмлэгийн тухай ойлголт өгнө. Орчин үед нэлээд дэлгэрч буй бясалгалын олон хэлбэрүүдийн тухай товч үзнэ.