Нийгмийн манлайлал ба шашны сахил ёсны харилцан хамаарлыг түүхэн ба логик аргаар авч үзсэн лекцийн мэдлэгээ даалгавар, семинарын хичээлээр бататгана. Оюутан бие даасан судалгаагаа рефератын хэлбэрээр хэлэлцүүлж болно. Эрт балар цагаас үүссэн Бөө мөргөл болон дэлхийн томоохон шашнууд болох Ислам, Христийн, Буддын шашинд хутагтын асуудлыг хэрхэн тайлбарладаг, Монголд бурхан шашин дэлгэрснээс хойшхи үеийг зуун зуунаар үечилж хутагтуудын намтар, үйл ажиллгаа, үзэл санааны чиг хандлага, тэдний түүхэнд эзэлсэн байр суурийг тоймлон энэхүү хичээлээр судална.