Хичээлийн үндсэн агуулга нь харилцан адилгүй хэмжээтэй 12 үндсэн хэсгээс тогтоно. Үүнд: “Оршил хэсэг буюу үг зүйн үндсэн категориуд”, “Үг бүтэх ёсны тухай ойлголтууд “, “Жинхэнэ нэр”, “Тэмдэг нэр”, “Тооны нэр”, “Төлөөний нэр”, “Дайвар үг”, “Үйл үг”, “Сул үг”, “Аялга үг”, “Холбоос үг”, “Угтвар үг”. Үг зүй, хэл зүйн дадлагын хичээлээр олж авсан мэдлэгт тулгуурлан, оюутны онолын мэдлэгийг гүнзгийрүүлэн, өгүүлбэр зүйн хичээлийн суурь болж өгнө. Энэ хичээлийг үзэх явцад орос, монгол хэлний үг зүйг зэрэгцүүлэн судлахад багагүй анхаарна