Энэхүү хичээлээр нэгдүгээр улиралд холбоо үг,өгүүлбэрийн ангилал, төрөл, хоёр бүрэлдэхүүнт өгүүлбэр,өгүүлбэрийн гишүүд, тэдгээрийн илрэх байдал, онцлог, нэг бүрэлдэхүүнт өгүүлбэр хоёрдугаар улиралд нэмэлт бүрдүүлбэртэй өгүүлбэр, зэрэгцсэн нийлмэл өгүүлбэр, захирагдсан нийлмэл өгүүлбэр,холбоосгүй нийлмэл өгүүлбэр, цэг тэмдэгийн хэрэглээ гэсэн сэдвүүдийг үзэж судлана.Орос хэлэнд холбоо үг бүтэх захирах,зэрэгцэх арга, тэдгээрийн төрөл,холбоо үгийн ангилал зэргийн талаар мэдсэний үндсэн дээр зөв холбоо үг,өгүүлбэр бүтээх чадвартай болно. Өгүүлбэрийг хэлэх өнгө аяс, хураангуй, дэлгэрэнгүй, бүрэн, бүрэн бус, нэг бүрэлдэхүүнт, хоёр бүрэлдэхүүнт өгүүлбэр гэх ангилалуудыг мэдэж аван өгүүлбэрийн гишүүд,тэдгээрийн төрөл,илрэх байдалтай танилцан, өгүүлбэрт гүйцэтгэж байгаа үүргийг тодорхойлно.Мөн нэг төрлийн гишүүд, тусгаарлагдсан гишүүн, хандсан үг, оруулсан үг зэрэг нэмэлт бүрдүүлбэртэй өгүүлбэрүүдийн төрөл зүйлийг тодорхойлсоноор энгийн өгүүлбэрийн бүрэн задаргаа хийнэ.Холбоосын төрлүүдийг цээжлэн зэрэгцсэн нийлмэл, захирагдсан нийлмэл өгүүлбэрүүдийн төрлийг ялгаж, холбоосгүй өгүүлбэрийн хэв шинжийг ялгаж, өгүүлбэрт цэг тэмдэг, таслал зэргийг зөв хэрэглэж сурах.Ингэснээр нийлмэл өгүүлбэрийн бүрэн задаргааг хийж сурна.