Орчуулгын үндсэн хувиргал: Зохиолын уран сайхны дүрийн хэлний мөн чанар. Танихуйн ба хэрэглээний бүрдүүлбэр, уран зохиолын орчуулгад хэрэглэдэг үндсэн аргууд, үгийн сангийн ба хэлзүйн хувиргал, байр сэлгэх, солих (үг, үгийн аймаг, өгүүлбэрийн гишүүн г.м), ерөнхийлөх, нэмэлт, хасалт, нөхөлт, тайлбарлах, галиглах, Орчуулга ба хэлзүй Хэлзүйн утга, хэлбэр, ай (хүйс, тоо, бие), үг, үгийн аймаг, өгүүлбэрийн гишүүн г.м, дүйцэл, идэвхтэй идэвхгүй хэв, холбох хэрэглүүр, үйл үг, энгийн ба нийлмэл өгүүлбэр, бүтээвэр, аялга үг Хэлний хэрэглүүрийн найруулгын үүрэг, бололцоо, тэдгээрийн орчуулга, Үгийн утга ба орчуулга. Дүр, дүрслэл Үгийн олон утга, тэдгээрийн дүйцэл, үндэсний онцлог үгийн орчуулга, олон улсын үг хэллэг, Тогтвортой нийлэмжийн орчуулга, Найруулах аргууд Мэдлэг: Орчуулгын онолын хэлний үүрэгтэй холбоотой мөн чанарыг нээн харуулсан үндсэн ойголтуудыг мэдэх; чадвар: мэргэжлийн үйл ажиллагааны явцад онолын мэдлэгээ практикт ашиглах; эх зохиол, зохиогчийн хэл найруулгын онцлогийг хадгалж санааг бүрэн гаргаж орчуулах; хэлзүй, өгүүлбэрзүй, үгийн сан, найруулгазүйн зөв хэлбэр, өөрчлөлт сонгох төрөл бүрийн толь бичиг, интернет, мэдээллийн бусад эх сурвалж ашиглах; дадал: онолын мэдлэг болон практик чадвараа мэргэжлийн үйл ажиллагааны явцад бие даан нэмэгдүүлэх, сайжруулах дадалтай болох.