Оюутанд шууд ба дам орчуулгын онцлог, аргуудын талаар онолын ойлголт өгнө. Оюутны орос хэлнээс монгол хэл рүү, монгол хэлнээс орос хэл рүү аман орчуулга хийх чадварыг хөгжүүлэх, сайжруулах дасгал, даалгавар хийж гүйцэтгэнэ. Түүх, соёл, нийгэм, улс төр, эдийн засаг, урлаг спортын сэдэвтэй яриа, ярилцлага, мэдээ, нэвтрүүлэг үзэж, сонсож орос хэлнээс монгол хэл рүү, монгол хэлнээс орос хэл рүү аман орчуулга хийнэ. Хөтөч, тайлбарлагч, орчуулагчид байх ёстой хэлний болон бусад ур чадварт суралцана. Энэхүү хичээлээр оюутны орос хэлнээс монгол хэл рүү шууд орчуулга хийх, монгол хэлнээс орос хэл рүү дам орчуулга хийх чадварт сургахыг эрмэлзэнэ.