ОюутанНэвтрэх

МУИС · Зс

Санскрит хэлний үндэс (Ерөнхий суурь)

3 кредит

Зүүн Өмнөд Азийн хэл, соёлын өв уламжлал нь санскрит хэлнээс эхтэй. Олон улсын харилцаа тэр дундаа Зүүн Өмнөд Азийн улсуудын хэл, соёл, зан заншил сэтгэлгээнд санскрит соёл чухал үүрэг гүйцэтгэдэг. Санскрит хэлээр Энэтхэгийн утга зохиол, шашин, гүн ухаан, түүх, танин мэдэхүйн олон эх сурвалжууд бичигдсэн байдаг. Энэтхэгээс гаралтай Хиндүизм, Буддизм, Жайнизм гэх мэх олон шашны эх сурвалжууд санскрит хэлээр бичигджээ. Монголчууд санскрит хэлийг аль Хүннү гүрний үеээс эхлэн сурч, Буддын шашны сургаальтай танилцаж ирсэн тухай эх сурвалжид дурсан байдаг. Санскрит хэлийг сурах нь Монгол орны нутаг дэвсгэрээс олддог эртний Буддын шашны холбогдолтой түүх археологийн олдворыг судлахад ихэд ач холбогдолтой юм. Мөн санскрит хэл нь Энэтхэг-Европийн хэлний судлалд чухал байр суурь эзэлдэг хэл болой. Орчин үед барууны хэвлэл мэдээлэл болон кино урлагт санскрит хэлийг бэлэгдлийн үүднээс нилээд хэрэглэх болжээ. Оюутнууд санскрит хэлний суурь хичээлээр санскритаар уншиж, бичиж мөн галиглаж сурна. Мөн санскрит хэлний дүрмийн талаар мэдлэгтэй болж, энэ хэлээр бичигдсэн Энэтхэгийн алдарт “Махабхарата”, “Рамаяана” болон “Бхагват гита ” зэрэг сонгодог бүтээлүүдтэй танилцана.

Энэ хичээлийн талаар AI-аас асуух