Хичээлээр ажил, мэргэжлийн зөвлөгөө өгөх, ажлын байр зуучлах сүлжээг үүсгэн байгуулах, ашиглах тухай үндсэн ойлголт, аргачлалтай танилцана. Албан ёсны ба албан бус сүлжээний онцлог, хүмүүс хоорондын болон байгууллагын сүлжээ, зорилтот бүлэгт чиглэсэн сүлжээний онцлогтой танилцаж, харьцуулсан шинжилгээг бие даан хийх ур чадварыг эзэмшинэ. Ажил мэргэжлийн сүлжээ байгуулж ажиллах, маркетингийн төлөвлөгөө боловсруулах, зах зээлийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжлийн зөвлөгөө өгөх сегментүүдийг тодорхойлох аргазүй, аргачлалыг харьцуулж шинжлэх, үнэлж дүгнэх болно.