:Энэхүү хичээлээр нийгмийн анхдагч жижиг бүлэг болохын хувьд болон нийгмийн институт болохын хувьд нь авч үзэхдээ гэр бүлийн талаарх онолын үндсэн үзэл баримтлалуудыг судална. Гэр бүлийн үүсэл хөгжлийн зүй тогтол, задрал, бүтэц бүрэлдэхүүн, хэв маяг, нийгмийн үүргүүд, гэр бүлийн дотоод харилцаа, гэр бүлийн өнөөгийн нийгмийн дүр төрх; гэр бүлийн гишүүдийн нэр хүнд, эрх мэдэл, үүргийн хуваарилалт; гэр бүлийн амьдралын мөчлөг, нийгэм болон бие хүнд чиглэсэн гэр бүлийн үүрэг; гэр бүлийн янз бүрийн хэлбэрүүдийн онцлог; гэр бүлийн хосуудын сэтгэл ханамж; гэр бүлийн тогтвортой байдал; бүтэц бүрэлдэхүүн, гэр бүл дэх сөрөг үзэгдэл зэрэг асуудлуудыг хөндөнө. Гэр бүлийг нийгмийн хөгжил, өөрчлөлт шинэчлэлт, хувьсал хөдөлгөөн, нийгмийн ялгарал, аж үйлдвэржилт, хотжилт, нийгмийн бүтэцтэй холбон судалж тайлбарлахаас гадна гэр бүлийн нийгмийн үүрэг, хэм хэмжээ, түүний гишүүдийн эрх үүрэг, нийгмийн хэрэгцээг хангах хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд хүлээлгэх шийтгэл хариуцлага зэргийг судална.