Энэхүү хичээлээр эрх зүйн социологийг бие даасан салбар социологи болохын хувьд авч үзэн түүний судлах зүйл, судлагдхууны онцлогтой нарийн танилцан, системтэй мэдлэг олгохдоо Монголын нийгмийн харилцааны онцлог, эрх зүйн тогтолцооны шинж төлөвийг харгалзан үзэхэд чиглэгдэнэ. Энэ хүрээнд шилжилтийн үеийн нийгмийн хөгжлийн онцлог,нийгмийн гаж үзэгдийн /девиант/ мөн чанар, түүнийг тайлбарлах социологийн онол арга зүйн үндэслэл, тодорхой үзэл баримтлалуудтай танилцан орчин үеийн нийгмийн харилцаан дахь эл үзэгдлүүд, түүний шинжилгээнд харьцуулсан анализ хийх болно. Түүнчлэн нийгмийн девиант үзэгдэл нийгмийн аноми байдал хоорондын хамаарлыг судлан түүний тархалт динамикийн талаар тодорхой ойлголттой болно. Нэн ялангуяа нийгмийн хөгжлийг оношлогч шинжтэй хэмээгддэг девиант үзэгдлүүд түүний төрөл хэлбэрүүд тэр дундаа, мансуурах дон, биеэ үнэлэлт, бэлгийн цөөнх, авилга, амиа хорлолт зэрэг үзэгдлүүдийн нийгмийн учир шалтгаан, түүнд социологийн дүн шинжилгээ хийх арга зүйд суралцах болно. Нийгмийн ажлын чиглэлээр сурч байгаа магиструудын хувьд дээрх бүлгүүдийг эрсдэлийн бүлэг болохын хувьд тодорхойлж, урьдчилан сэргийлэх, нөхөн сэргээх арга техник, бусад орны туршлагуудтай танилцана.