“Хөрс Судлалын ШУ-ны онолын, хээрийн, лабораторийн судалгааны онол, арга зүй” хичээлийн агуулга нь онолын шинэ дэвшилтэт ухагдахуунууд, хээрийн судалгааны ажиглалт, хэмжилт, таамаглалын орчин үеийн арга, аргачлалууд, лабораторийн задлан шинжилгээний арга, аргачлалууд, судалгааны үр дүнгийн боловсруулалт, дүн шинжилгээ хийх орчин үеийн арга, техникүүд болон судалгааны загварчлал, тооцоолол, зураглалын орчин үеийн арга, аргачлалууд зэргээс бүрдэнэ.