Сургуулийн нийгмийн ажлын судлах зүйл, хамрах хүрээ, объект, субъект, сургуулийн нийгмийн ажлын үүсэл, түүхэн хөгжилтэй танилцана. Сургуулийн нийгмийн ажилтны үйл ажиллагааны хэм хэмжээ, эрх зүйн баримт бичиг болон сургуулийн нийгмийн ажилтны үйл ажиллагааны технологи дараалал, сургуулийн нийгмийн ажилтны мэдлэг, чадварын шаардлага болон ажлын байрны тодорхойлолт, сургуулийн нийгмийн ажилтны үүргийг судална. Сургуулийн нийгмийн ажлын үйлчилгээг төлөвлөх, боловсруулах, хэлэлцэн тохирох, сургуулийн тухай судалгааны удирдамж боловсруулах болон сурагч, хувь хүн, жижиг бүлэг, гэр бүл, сургууль, олон нийтийн бүлэгтэй ажиллах сургууль дахь эмзэг бүлгийн хүүхдүүдтэй, сургуулийн багш нар болон ажилчидтай ажиллах ур чадварыг эзэмшинэ. Сургуулийн нийгмийн ажлыг үнэлэх, жилийн эцсийн тайлан бэлтгэх асуудлыг судална.